Вэб сайт, систем, апп.Захиалгаар хийж өгнө.

Эхлээд танд яг юу хэрэгтэйг сонсоно. Дараа нь хийх ажил, хугацаа, үнээ тохироод ажилдаа орно.

Захиалга өгөх

эсвэл шууд залгаарай: 9501 4270

Байршил
Улаанбаатар
Ажлын хэл
Монгол, English, 中文
Утас
+976 9501 4270
Имэйл
moogii5596@gmail.com

Үйлчилгээ

Юу хийлгэж болох вэ

Нэг хуудас танилцуулга сайтаас байгууллагын бүтэн систем хүртэл. Аль нь тохирохоо мэдэхгүй байсан ч бичээрэй, хамт шийднэ.

Одоо ашиглаж байгаа сайт, системээ засуулах, өргөтгүүлэх бол мөн бичээрэй.

Явц

Захиалга яаж явагддаг вэ

  1. Хүсэлт

    Маягт бөглөх эсвэл залгана. Техникийн үг хэллэг мэдэх шаардлагагүй.

  2. Ярилцлага, үнийн санал

    Шаардлагаа хамт тодруулна. Юу хийх, хэзээ дуусах, хэд болохыг бичгээр өгнө.

  3. Хийх явц

    Үе шат бүрийн дараа танд үзүүлнэ. Засах зүйлийг тухай бүрд нь тусгана.

  4. Хүлээлгэн өгөх

    Туршаад ашиглалтад оруулна. Цаашдын засвар, дэмжлэгийг тусад нь тохирно.

Манай ажил

S Project: бидний өөрсдийн бүтээж буй систем

Дотроо ERP-тэй нийгмийн сүлжээ. Кемп удирдлагын эхний модуль нь бодит байгууллага дээр ажиллаж байгаа.

Захиалгат ажилд ч адилхан ханддаг: эхлээд бодит хэрэглээг ойлгоно, дараа нь хийнэ.

S Project-ийг үзэх →
S Project: кемпийн өрөөний самбар
S Project, кемпийн өрөөний самбар. Загвар дэлгэц, өгөгдөл нь зохиомол.

Бусад ажил

Эхлээд тохирно, дараа нь хийнэ
Ажил эхлэхээс өмнө хийх зүйл, хугацаа, үнийг бичгээр тохирдог. Дундаас нь гэнэт нэмэгддэг зардал байхгүй.
Гурван хэлээр
Монгол, англи, хятад хэлтэй сайт, систем хийнэ. Энэ хуудас өөрөө гурван хэлтэй.

Асуулт

Хүмүүс юу асуудаг вэ

Үнэ хэд вэ?
Хийх ажлын хэмжээнээс хамаарна. Хүсэлтийг тань уншаад шаардлагаа тодруулсны дараа хийх ажил, хугацаатай нь хамт үнийн санал өгнө.
Хэр удаан хийх вэ?
Төслөөс шалтгаална. Хугацааг үнийн саналд үе шатаар нь бичээд ажил эхлэхээс өмнө тохирно.
Яг юу хэрэгтэйгээ мэдэхгүй байвал?
Зүгээр. Одоо юун дээр гацаж байгаагаа л бичээрэй. Шийдлийг нь хамт олно.
Одоо байгаа сайт, системээ сайжруулж болох уу?
Болно. Маягтаас «Засвар, сайжруулалт»-ыг сонгоод одоогийн системээ товч тайлбарлаарай.

Төслөө бидэнд яриарай.

Мэддэг хэмжээгээрээ бөглөхөд хангалттай. Хүсэлт илгээснээр ямар ч үүрэг хүлээхгүй.

Байршил
Улаанбаатар, Монгол Улс
Юу хийлгэх вэ

Юу хийдэг байгууллага вэ, систем/сайт юу хийх ёстой вэ, хэн ашиглах вэ.

Товч дарахад таны имэйл програм бэлэн бичвэртэй нээгдэнэ. Илгээх товчийг тэндээс дарна.